Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төгсөлтийн баяраар амралт, зугаалганд явах, сургуулиас гадуур үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баяр болох гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас дараах мэдээллийг өглөө. 

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Л.Жаргалантуул "Нийслэлийн хэмжээнд өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган хүүхэд төгсөж байсан бол энэ жил 12 дугаар ангийг 6,668 хүүхэд төгсөнө. Сүүлийн жилүүдэд "Эрдмийн баяр" арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар төгсөлтийн арга хэмжээг тэмдэглэх соёл төлөвшиж байна.

Мөн эрдмийн баярыг тэмдэглэх чиглэлд БСШУС-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний А147 гэсэн тушаалыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2019 онд нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд төгсөлтийн баярыг эрдмийн баяр болгож, сурсан мэдсэнээ тайлагнах чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн. Түүнчлэн төгсөлтийн баяртай холбоотойгоор орон нутаг, нийслэлийн ойр орчимд амралт зугаалганд явах, сургуулиас гадуур үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон" гэлээ.