Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будзаан: Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газраас санаачлан төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдээллээ. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Сүүлийн гурван жилийн хугацаанд 2,833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон.

Тодруулбал, хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. 2019 оны эхний дөрвөн сарын бдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийн 84 хувийг насанд хүрэгчид үйлдсэн" гэлээ. 

Нийгэмд хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирч байгаа тоо буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэж холбогдох газрууд дүгнэсэн байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм. 

Хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдүүдийн насны онцлогт тохируулан хэрхэн харилцах, хүүхэд хүмүүжүүлэх оновчтой арга барил гэх зэргээр эцэг ,эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдийн чуулганыг зохион байгуулахаар болсон байна.

Мөн ЦЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХНХЯ, ХЗЯ-тай хамтран Хүүхэд хамгаалагч төслийг өнгөрсөн жил эхлүүлж, туршилтаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн бол энэ жил улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.