2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S30
14°
12:00
S30
16°
13:00
S30
18°
14:00
S30
20°
15:00
S30
21°
16:00
S26
21°
17:00
S26
20°
18:00
S26
18°
19:00
S26
15°
20:00
S26
12°
21:00
S26
10°
22:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цэрэнбат: “Ногоон хэрэм” бол Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй төсөл

ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN

Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн.

Төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, Өмнөговь аймагт 100 га ойн зурвас, заган ойн нөхөн сэргээсэн 500 га, мод үржүүлгийн 24 га газар бүхий нийт 624 га газар, сургалтын төвийг орон нутгийн ойн ангид хүлээлгэн өгөх гэрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, Ногоон хэрэм төслийн захирал Сон Ин Гён нар гарын үсэг зурлаа. Дээрх талбайг улсын ойн санд бүртгэж, Өмнөговь аймгийн Сум дундын ойн анги хариуцан хамгаалах юм.

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Ногоон хэрэм” төслийн хамт олон говь, цөлийн бүс гэж бэрхшээлгүй, усны дутагдал, шороон шуургатай гэж халшралгүй Өмнөговь аймагт 500 га ойн зурвас, 1,540 га заган ойг нөхөн сэргээх ажлыг хийж, говийн ховор ургамлыг нутагшуулах мод үржүүлгийн газар, сургалтын төв байгуулж, мянга мянган иргэд, хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгож, 2017 он хүртэл Даланзадгад 489, Баянзагт 359 хүнийг ажлын байраар хангасан байна.

“Ногоон хэрэм” бол Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд цаашид онцгой анхаарч Монгол, Солонгос хоёр орны итгэлгэлцлийг улам бэхжүүлнэ гэж найдаж байна.

 
 

Монголын Засгийн газар 2013 оноос Өмнөговь аймагт сум дундын ойн анги байгуулан “Ногоон хэрэм” төслөөс санхүүжүүлж, 50 га талбайг арчлан хамгаалуулж, туршлагажуулсан. БОАЖЯ-ны зүгээс ойн зурвас бүхий талбайг ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, иргэдэд үе шаттайгаар хүлээлгэн өгч, хамгаалуулахаар төлөвлөвлөж, бэлтгэл ажлаа хангасан” хэмээсэн юм.

 

Эдгээр ойжуулсан талбай, сургалтын төв, мод үржүүлгийн газрыг  усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмж дагалдаж байгаа бөгөөд ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий юм.

Мөн төслөөс 624 га талбайн арчилгаанд зориулан зөвхөн эхний жилийн зардал болох 250 сая төгрөгийн санхүүжилтийг олгох бөгөөд цаашдаа Монголын Засгийн газар улсын төсөв болон орон нутгийн санхүүжилтээр шийднэ.

 

“Ногоон хэрэм” төслийн II шатыг 2022 он хүртэл хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод,  хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх юм.

 

 

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

x