2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаан сэнтийгээс буух ёслол Японд үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг

Японы эзэн хаан Акихитогийн сэнтийгээсээ буух ёслол, зан үйл өнөөдөр өглөөнөөс эхлэн үргэлжилж байна.

Уламжлалт ёслолын хувцастай Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилжээ.

Энэ мэт цуврал зан үйлүүд үргэлжилсээр орон нутгийн цагаар 17:00 цагт 85 настай эзэн хаан ард түмэндээ хандаж сүүлчийн удаа үг хэлэх юм байна. Уг ёслолын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ талархлын үг хэлнэ. Акихитогийн хаанчлалын хугацаа шөнө дунд өндөрлөж, ханхүү Нарухито шинэ эзэн хаанаар тодрох юм.

Маргааш шинэ хааны сэнтийд залрах ёслолууд үргэлжилнэ. Энэ үеэр Нарухито үеэс үед уламжлагдаж ирсэн эзэн хааны илд, эрдэнэс, тамгыг хүлээн авах ажээ.

Японы хаадын үе залгамжлал дэлхийд хамгийн урт үргэлжилсэнд тооцогддог. Нийтийн тооллын тавдугаар зуунаас эхэлсэн Японы хаант засаглалын түүхэнд 126 дахь эзэн хаан Нарухито болж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 


2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x