Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн долоон нам 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдээд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Нөхөн сонгууль оролцохоо илэрхийлсэн намуудын бичиг баримтуудыг СЕХ-д хүлээн авч байна. Сонгуулийн тухай хуульд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ тавдугаар сарын 30-ны дотор СЕХ-д мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Энэхүү хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа учир нөхөн сонгуульд оролцох намууд ийхүү СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өгч байгаа аж. 

Хуульд заасан хугацаа буюу тав хоногийн дотор бичиг баримтаа өгсөн намуудыг бүртгэх эсэх асуудлыг СЕХ шийдэх юм байна. 

Энэ талаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдана. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудын бичиг баримтыг өнөөдөр авч ирж өгч байна.

Яг одоогийн байдлаар МАН, АН, МАХН зэрэг долоон нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн” гэлээ.