Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хайлаастаас Дарь-Эхийн зам хүртэлх гүүр болон Налайхын замын бүтээн байгуулалтын явц

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
 

Нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Зарим бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.

Налайх Чойрын чиглэлийн 20.9 км урттай 4 эгнээ асфальтобетон хучилттай авто замын ажилтай холбоотой түр замын ажил бүрэн дуусжээ.

Мөн түр замаар зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд зориулж 100 гаруй тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж дуусгасан байна.

Одоогоор Налайхын замын бетон хуулалтын ажлыг хийж эхэлжээ.

Тус чиглэлийн авто замыг 4 дүгээр сарын 20 өдөр хаасан юм. Энэ 11 дүгээр сард ашиглалтад өгөх гэрээтэй.

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүр”-ийг наймдугаар сард ашиглалтад өгнө

 

“Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүр”-ийн ажил 80 хувьтай байна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах гол зам болох уг ажил нь газар чөлөөлтийн асуудлаас гэрээт хугацаа хойшилж он дамжин хийгдэж байгаа юм.

2019 оны 8 дугаар сарын нэгэн гэхэд замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх,  Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын алба,  болон холбогдох албан хаагчид ажлын явцтай танилцсан байна. Энэ үеэрээ ажлыг гэрээт хугацаанд өгөхөд тулгараад байгаа газар чөлөөлөлтийн асуудлын талаар газар дээр нь иргэдтэй уулзжээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх: Нийслэл хотод хийгдэж байгаа  бүтээн байгуулалтыг ард иргэд та бүхэн дэмжин ажиллана гэж итгэж байна. Бид ч гэсэн иргэд та бүхнээ хуулийн хүрээнд бүхий л боломжоор нь дэмжин ажиллана гэдгийг хэлж байв.