Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тонга улсын “цээж нүцгэн” ганц тамирчин гурав дахь олимпийн наадамдаа өрсөлдөнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн бяцхан арал улс Тонгаг төлөөлөн олимпийн наадамд оролцдог ганц тамирчин байдаг. Олимп болгоны нээлтийн ажиллагаанд улсынхаа далбааг мандуулан цээж нүцгэн алхдаг Пита Тауфатофуаг дэлхий нийт таньдаг болсон.

Одоо 35 настай Пита 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа хоёр өөр төрөлд зэрэг өрсөлдөхөөр болжээ.

Энэ нь түүний гурав дахь олимп гэдгээрээ онцлог. Токиод тэр таэквондо болон сэлүүрт завиар өрсөлдөхөөр болжээ. Пита “2020 онд би хоорондоо хамааралгүй гурван төрөлд өрсөлдсөн дэлхийн анхны тамирчин болохоос гадна нэг олимпийн наадамд хамааралгүй хоёр өөр төрлөөр оролцсон анхны хүн болох зорилготой” хэмээн ярьсан юм.

Тэрээр 2016 оны Риогийн зуны олимпийн наадамд таэквондогийн төрөлд оролцсон бол 2018 оны Пёнчаны өвлийн наадамд гүйлтийн цанаар оролцсон байна. Тухайн үед Пита амьдралдаа анх удаа цас харснаасаа хойш гурван сарын дараа олимпийн наадамд өрсөлдөж байжээ.

Энэ удаа тэр сэлүүрт завиар хичээллэж эхлээд бас гурван сар болж байгаа гэнэ.

2016 оны Риогийн наадмын нээлтэд гялайтал нь тосолсон нүцгэн цээж, Тонга үндэсний банзалтай Пита дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. 2018 онд Пёнчаны өвлийн олимпийн наадамд тэр даарахаас айлгүй мөн ингэж алхсан юм. Тэрээр гүйлтийн цанын тэмцээнд оролцсон нийт 118 тамирчнаас 114 дүгээрт барианд орсон амжилттай.

Тонга нь 100 мянга орчим полинез угсааны хүн амтай, ихэнхэд нь хүн амьдардаггүй 170 орчим жижиг арлаас бүрдэх вант улс.

 

Эх сурвалж: CNN