Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваагийн ХӨРӨНГӨ ОРЛОГО

Б.Ану
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АТГ-ын даргыг солих нь ямартай ч тодорхой болоод байна.

Бид өнгөрсөн долоо хоногт тус газрын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан гэх хүмүүс яригдаж байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар дээрх хоёр нэр дэвшигчийг хэлэлцэж дэмжсэнээр АТГ-ын удирдлагуудыг солих нь ийнхүү тодорхой болж байна.

Олон янзын хүмүүс АТГ-ын удирдлагад яригдсан ч ийнхүү хоёр хүн тунаж үлдэв.

АТГ-ын даргад МАН-ын бүлгээс дэмжлэг аваад буй З.Дашдаваа нь одоо Цагдаагийн Ерөнхий Газрын дэд даргаар ажиллаж буй.

Түүний намтрыг харвал:

Овог, нэр: Зандраагийн Дашдаваа

Мэргэжил: Эрх зүйч

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  1. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  2. 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  3. 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  4. 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  5. 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  6. 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  7. 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  8. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  9. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.     

Албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс З.Дашдаваагийн хэсгийг харвал, тэрбээр жилийн 100 орчим сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай, 113 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай, Хэрлэн Буйлдинг компанийн хувь эзэмшдэг, тодорхой тооны малтай, хадгаламжиндаа 47 сая төгрөгтэй нэгэн ажээ.

З.Дашдаваагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харуулбал,

 
 
 

АТГ-ын дэд даргад нэр дэвшээд буй Ж.Батсайханы тухайд түүнийг АТГ-т хэлтсийн дарга хийж байснаас өөр мэдээлэл тодорхой болоогүй байна.