2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-13°
08:00
S29
-14°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-8°
12:00
S26
-7°
13:00
S26
-6°
14:00
S26
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Талбайн урд талын авто машины зогсоолыг хаалаа

ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан.

Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж.

Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн “Ub constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Иргэдэд илүү хэрэгтэй зүйл бүтээн байгуулах үүднээс олон нийтээс санал авч байгаа

Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд  тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан өнөөдөр тус компанийханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа мэдэгдлээ.

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн Бямба гарагт дууссан. Мөн УБЗАА-тай хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлээ өнгөрсөн Баасан гарагт тус компанийханд өгсөн. Компанийн зүгээс хоёр пост, хаалтуудаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөсөн. Гэхдээ иргэдэд илүү хэрэгтэй зүйл бүтээн байгуулах үүднээс олон нийтээс мөн санал авч байгаа” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Фото
x