2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
07:00
S30
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S32
16°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
19°
17:00
S32
20°
18:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Avengers: Endgame” нээлтийн долоо хоногтоо нэг тэрбум давсан орлого олсон анхны кино боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг

Марвел студийн ээлжит бүтээл болох “Avengers: Endgame” нээлтийн долоо хоногтоо кинотеатруудаас олсон орлогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур нээлтээ хийсэн уг бүтээл АНУ-ын зах зээлээс $350 сая, олон улсын зах зээлээс $859 саяыг, нийтдээ $1.2 тэрбумыг олжээ.

Ингэснээр нээлтийн долоо хоногтоо Америкийн зах зээлээс, мөн дэлхийн зах зээлээс олсон орлогын хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоож, нэг тэрбумын босгыг давсан орлоготой анхны кино болж байна.

Марвел студийг Дисней компани 2009 онд $4 тэрбумаар худалдан авч байжээ. Өнгөрсөн арав орчим жилийн хугадаанд тус студи 22 кино бүтээж, бараг $20 тэрбумын орлого олсноос Avengers цувралын дөрвөн кино нь $6.2 тэрбумыг бүрдүүлсэн байна. Эндээс Дисней компани хэр ашигтай бизнест хөрөнгө оруулсан нь харагдаж байгаа юм.

Гадаад улс орнуудын дотор Хятадын зах зээлээс олсон орлого $330.5 саяд хүрсэн нь бараг АНУ-ынхтай ойролцоо хэмжээнд байна. 

 

Эх сурвалж: Tech Crunch

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x