2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
15:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эрдэнэс Тавантолгой"-н нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг тараахыг шаардлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Хурлаас нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах нь эцэслэгдэх юм. Үүнтэй холбогдуулан 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлд нээлттэй ил захидал илгээн, мэдээлэл хийлээ. 

Ил захидлаар дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий ТУЗ-ийн бүрэн бүрэлдэхүүнд хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтааж, ногдол ашиг хуваарилах үүрэг даалгаврыг өгсөн ч биелүүлээгүй, ногдол ашгийг үндэслэлгүйгээр бууруулсан, санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ гарган, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах ёстой байсан ч танилцуулаагүй зэргийг үндэслэн ийнхүү шаардав. 

Түүнчлэн ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлж, 84 төгрөг болгохыг шаардлаа. 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн, эдийн засагч Л.Наранбаатар "Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталсан. Тогтоолоор нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1,072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26,800 төгрөг. Үүнээс брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17,000 төгрөг иргэдийн гарт очно. 

50 сая тонн нүүрс зарсан компани яагаад ийм бага ногдол ашиг тараахаар болсон юм бэ. Бидний тооцооллоор тус компани 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. "Эрдэнэс Тавантолгой" нь 15 тэрбум хувьцаатай, сүүлийн хоёр жилийн цэвэр ашиг нь 1.2 их наяд төгрөг.

Тэгэхээр нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тарааж болохоор байна. Тиймээс бид энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг өгөхийг шаардаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Манай холбооны Удирдах зөвлөлд мэргэжлээрээ 10-15 жил ажилласан геологич, эдийн засагч гээд есөн хүн бий. Бид тооцоо судалгаа хийхэд 2019 оны төсвийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна.

Хэрэв нүүрсийг зах зээлийн үнээр зарж, Баруун ба Зүүн Цанхи дээрх олборлолтын зөрүүг арилган, зардлуудыг зохистой хэмжээнд танавал нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг нэмэгдэж байгаа. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая хүнд хуваахад нэг хүн 422 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байна" хэмээв. 

Тиймээс тус холбооныхон хувьцаа эзэмшигчдийг маргааш болох хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

x