Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлангаас танилцуулахын зэрэгцээ , энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээллээ.
Тус газрын орлогч дарга А.Батбаяр "2019 оныг манай агентлагаас Иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Тиймээс газартай холбоотой мэдээллийг ил тод болгох, хүнээс үл хамаарсан газрын харилцааны бүртгэл, хэмжил зүйн ажлыг цахимжуулж, ухаалаг болгохоор зорьж байна. Түүнчлэн энэ жил газрын харилцааны ажилтны өдрүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал, салбарын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 3-нд газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр болоод байна" гэв.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр "Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэнийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулахгүйгээр ХУР системээр холбогдон цахимаар мэдээллээ солилцдог болсон. Энэхүү системийн гол дэвшлийн нэг нь тоон гарын үсгийг ашиглах болсон явдал. Мөн хурууны хээг уншуулдаг болсноор бүртгэлийн ажилтан бүх мэдээллээ шивж суухаа больсон" хэмээлээ.
Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна.
Мөн иргэд ДАН системээр нэвтэрч өөртэйгөө холбоотой газрын өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч буйг ч мэдээллийг авах боломжтой байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр Газрын нэгдмэл сангийн зарим тоон мэдээллийг танилцууллаа.
Газрын нэгдмэл сангийн тайлан:
Харин 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.