Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен бараалхав

ikon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очлоо.

 

Энэ үеэр Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хэбэй мужийн нийт 75 сая ард түмний өмнөөс орон нутагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Ноён Ван Дуфены хэлснээр Монгол Улсын 22 аж ахуйн нэгж тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд гэхэд Монголын хоёр компани 84 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан нь цаашид эдийн засгийн болон бусад харилцаа өргөжих үндэс суурь хэмээн харж буйгаа илэрхийлсэн юм.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар дурдаж, Хэбэй мужийн Таншань хотыг зорин ирсэн нь Цаофэйдянь далайн боомтын үйл ажиллагаа болоод цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа талаараа, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буй гэдгээ хэлж, энэ асуудлын хүрээнд ярилцлаа.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба