2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
00:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марк Зукербэрг эхнэрээ сайн унтуулж амруулахын тулд гэрэлтдэг хайрцаг зохион бүтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг өчигдөр өөрийн фэйсбүүк, инстаграм хуудсуудад шинээр зохион бүтээсэн төхөөрөмжийнхөө талаар танилцуулжээ.

Түүний шинэ бүтээл нь өглөө бүрийн 6-7 цагийн хооронд гэрэлтдэг модон хайрцаг юм. Үүнийгээ Зукербэрг “sleep box” хэмээн нэрлэжээ.

Хосууд хоёр охинтой болсноос хойш түүний эхнэр Присила Чан нойр муутай болсныг анзаарснаар ийм төхөөрөмж бүтээх санаа төрсөн гэнэ.

“Тэр үүрээр сэрж, охидоо сэрэх болсон үгүйг утасныхаа цагийг харж шалгадаг. Гэхдээ ингэж цаг хэд болж байгааг мэдчихвэл тэр буцаж унтаж чадахгүй болдог байв” гэж Зукербэрг бичжээ.

Харин ийм хайрцаг бүтээснээр эхнэрийнх нь нойр сайжирч, эерэг үр дүнтэй байгааг хэлсэн байна. Хайрцаг гэрэлтээгүй л бол охидын сэрэх цаг болоогүйг мэдэж, тайван амардаг болжээ.

Хайрцаг өөрөө цаг хэд болж байгааг харуулдаггүй нь стрессийг багасгаж, буцан унтах боломжийг олгодог байна.

 Зукербэрг “Одоогоор энэ бүтээл маань төсөөлснөөс илүү үр дүнтэй болж, тэр шөнийн турш сайн унтаж амардаг болсон. Эхнэрээ унтаж амрахад нь ингэж туслах нь инженер хүний хувьд хайраа илэрхийлэх шилдэг арга юм” гэж бичжээ.

Бас түүний ойр дотны хүмүүс, найзууд “sleep box”-ыг ихээр сонирхож байгаа тул хэн нэг нь бизнес болгохыг өөрийн дагагчдад санал болгосон байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x