Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн байгууллагын төвлөрүүлсэн орлого 195.4 тэрбум төгрөгөөр өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гаалийн байгууллага нь 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 857.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөснөөс энэ сарын 25-ны байдлаар 870.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 

Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нийт орлого 195.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийг бүтцээр нь авч үзвэл 

  • Гаалийн албан татвар 26.1%
  • НӨАТ 51.8%
  • ОАТ /Онцгой албан татвар/ 18.1%
  • АБДТАТ /Автобензин, дизелийн түлшний албан албан татвар/ 0.5%
  • Бусад орлого 3.4% байжээ. 

 

Эх сурвалж: ГЕГ