Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

10 гаруй сурталчилгааны самбарыг буулгажээ

ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.

Энэ хүрээнд журам зөрчсөн 10 гаруй самбарыг буулгажээ.

 
 
 
 
 
 
 
 

 

Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ны зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу  “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны зам” дагуух “Гермес” төвийн зүүн талын, Чингүнжавын гудамжинд байрлуулсан самбарыг буулгасан байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба