2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Умард Солонгосын удирдагч яаж Мерседес лимузинтэй болсныг Даймлер компани мэдэхгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн жил орчим хугацаанд гадаадад айчлахдаа Германы Даймлер компанид үйлдвэрлэсэн тансаг ангиллын лимузин хөлөглөж байгаа.

Түүнийг саяхан ОХУ-ын Владивостокт галт тэргээр ирэхэд Mercedes Maybach S600 Pullman Guard, Mercedes Maybach S62 загварын хоёр машин тоссон юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт, энэ оны хоёрдугаар сард Ханойд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар очихдоо мөн S600 Pullman Guard лимузин хөлөглөж байжээ.

Пёньяны дэглэмийн эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн хүрээнд тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнүүдийг Умард Солонгост нийлүүлэх хориотой байдаг. Энэ талаар Германы Даймлер компаниас тодруулахад тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Шилке Мокерт “Эдгээр машинуудыг яаж Умард Солонгост нийлүүлсэн талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Манай компанийн хувьд сүүлийн 15 жилийн турш Умард Солонгостой ямар нэг бизнес харилцаа үүсгээгүй бөгөөд Европын Холбоо, АНУ-ын тавьсан эдийн засгийн хоригийг хатуу сахидаг” гэж мэдээлжээ.

Умард Солонгос болон тус улсын гадаад дахь элчин сайдын яамдад автомашинаа нийлүүлэхгүйн тулд экспортдоо нарийн хяналт тавьдаг. Харин гуравдагч этгээдээр дамжуулан цаашаа хэнд нийлүүлж буйг хянах боломжгүй гэж тэр мэдэгджээ.

Дээрх баримт Пёньяны эсрэг хэрэгжүүлсэн олон улсын  хориг цоорхой ихтэй байгааг харуулж байна. Германы Штутгарт хотод төвтэй Даймлер компани нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани нь тансаг ангиллын суудлын автомашины томоохон үйлдвэрлэгч бол 6 тонноос дээш ангиллын ачааны машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг.

 

Эх сурвалж: Associated Press

 

x