Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 хувьцааны ногдол ашиг олгох эсэхийг МАРГААШ шийдвэрлэнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 30-ны Мягмар гарагт товлогдоод буй. 

Уг хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1,072 хувьцааны ногдол ашиг олгох шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд хийсэн ТУЗ-ийн хурлаараа гаргасан бөгөөд нэгж хувьцаанд 25 төгрөг олгохоор тогтсон билээ. Тэгвэл хувьцаа эзэмшигчидийн маргаашийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой"-н буюу 1,072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Хэрэв нэгж хувьцаанд 25 төгрөг олгохоор шийдвэрлэвэл 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх нь. Үүнээс 10%-ийн татвараа хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирнэ гэсэн үг. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5,000 төгрөг хасагдана гэж тооцвол 19,120 төгрөг гар дээрээ авахаар байгаа юм.