2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
07:00
S31
-12°
08:00
S32
-11°
09:00
S32
-5°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэймс Бондын ээлжит кинонд “Фрэдди Меркури” сөрөг дүр бүтээхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN

Домогт тагнуулч Жэймс Бондын тухай 25 дахь киног бүтээх ажил өчигдөр Ямайкад нээлтээ хийжээ.

Нэрийг нь хараахан өгөөгүй байгаа уг бүтээлд жүжигчин Даниэл Крэйг тав дахь удаагаа, бас сүүлчийн удаа Жэймс Бондын дүрийг бүтээх юм. Өөр нэг сонирхолтой мэдээлэл нь уг киноны гол сөрөг дүрд “Bohemian Rhapsody” кинонд рок од Фрэдди Меркуригийн дүрийг бүтээж, Оскарын шагнал хүртсэн жүжигчин Рами Малек тоглохоор болжээ.

Тэрээр шинэ технологиор бүтээсэн аюултай зэвсэг бүхий дайсны дүрийг бүтээх гэнэ. Малек уран бүтээлийн ажилтай байснаас өчигдрийн нээлтэд оролцож чадаагүй байна.

Гэхдээ тэр видео мэндчилгээг Жэймс Бондын уран бүтээлчдэд илгээж, хамтран ажиллах болсондоо баяртай байгааг илэрхийлжээ. “25 дахь кино нь ноён Бондын хувьд амаргүй байх болно гэдгийг би амлаж байна” гэж Малек мэндчилгээндээ хошигносон байна.

Тэтгэвэртээ гарч, Ямайка аралд тайван амьдрал хөөж байсан Бондоос хуучин найз Фэликс Лэйтер тусламж гуйснаар үйл явдал өрнөхийг киноны албан ёсны тайлбарт өгүүлжээ. 

007 дугаартай алдарт тагнуулчийн тухай 25 дахь уран бүтээл ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.

 

Эх сурвалж: BBC

 

x