2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
00:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шри Ланкын халдлагад амиа алдсан хүмүүсийн тоо 100-аар буурлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN

Өнгөрсөн Ням гарагт Шри Ланка улсын нийслэлд загалмайн шашны сүм хийдүүд, зочид буудлуудад цуврал дэлбэрэлтүүд болж, дэлхий нийтийг цочроосон билээ.

Лхагва гарагт уг халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 359 хүрснийг тус улсын эрх баригчид мэдээлж байв. Гэтэл үүнээс нэг хоногийн дараа энэ тоо 100 гаруйгаар хорогдож, 253 болсныг зарлажээ.

Хохирогсдын цогцос их хэмжээгээр гэмтэж, сэглэгдсэн тул давхардуулж тоолсноос худал мэдээлсэн болохыг Шри Ланка улсын эрүүл мэндийн яам өчигдөр тайлбарласан байна.

Цогцоснуудад ДНХ шинжилгээ хийж, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хохирогсдын тоо шинэчлэгдсэн байна.

Эдгээрээс 40 нь гадаадын иргэд байгааг дахин баталжээ. Шри Ланкын эрх баригчид одоо халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Баривчлан шалгаж буй сэжигтнүүдийн тоо 74 хүрчээ. Нийслэл Коломбо хотын гудамж талбайд 3,000 гаруй цэрэг эргүүлд гарч, цагдаагийн хүчийг нэмэгдүүлсэн байна. Европ, Австрали, АНУ-аас визгүй жуулчин хүлээж авах хөтөлбөрөө тавдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд зогсоох шийдвэрийг засгийн газар гаргажээ.

Тус улс дахь Католик шашны сүм хийдүүд эрх баригчдын зөвлөсний дагуу хаалгаа бариад байна.

Террорист халдлага гарч болзошгүй байгааг Энэтхэгийн тагнуулын алба хэд хэдэн удаа Шри Ланкын талд анхааруулж, мэдээлэл өгч байжээ. Энэтхэгээс баригдсан Исламын Улс бүлгийн гишүүний мэдүүлгээс олж авсан баримтаа ийнхүү хуваалцаж байсан гэнэ.

Харамсалтай нь Шри Ланкын засгийн газар хариу арга хэмжээ аваагүй байна. Энэтхэгээс өгсөн мэдээллийг дунд шатны албан хаагчид нь сайд нартайгаа хуваалцаагүйгээс болж урьдчилан сэргийлж чадаагүйгээ Шри Ланкын засгийн газар хүлээгээд байгаа.

Ийм ноцтой алдаа гаргасныхаа төлөө тус улсын батлан хамгаалахын сайд Хемасири Фернандо огцроод байна. Хууль, хүчний байгууллагуудын өөр хэд хэдэн өндөр албан тушаалд халаа сэлгээ хийх гэж байгаагаа Шри Ланкын ерөнхийлөгч Майтрипала Сирисена мэдэгджээ.

Ням гарагт гарсан террорист халдлага нь арван жилийн өмнө дууссан иргэний дайнаас хойш Шри Ланкад гарсан хамгийн том цус урсгасан явдал болоод байна.

 

Эх сурвалж: AFP

 

x