2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
21:00
S40
15°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
14°
02:00
S26
13°
03:00
S26
13°
04:00
S26
13°
05:00
S40
13°
06:00
S26
12°
07:00
S26
12°
08:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“LEAD Mongolia 2019 АНУ дахь солилцооны хөтөлбөр”-ийн бүртгэл дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN

“Өдөр тутмын ажлаасаа бага ч гэсэн хөндийрөөд хүний эрхийн асуудлууд, нийгмийн цөөнхийн эрх гэх мэт бидний өдөр тутамдаа харалгүй орхидог асуудлуудыг илүү сайн ойлгож, хандлагаа өөрчилж, цаашдаа эргэн тойрныхоо хүмүүст зөв ойлголт өгч чадахаар болсон нь хөтөлбөрөөс олж авсан хамгийн чухал зүйлийн нэг байлаа” гэж LEAD Mongolia 2018 хөтөлбөрийн оролцогч М.Санжаасүрэн хэлсэн юм.

LEAD Mongolia хөтөлбөр нь эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй 25-40 насны манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, Монголын өнцөг булан бүрээс ирсэн зорилго нэгтэй чадварлаг залуустай танилцаж, туршлага солилцох, цогц сургалтад хамрагдан манлайлах чадвараа сайжруулах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломжийг олгодог. Энэ жил АНУ дахь солилцооны хөтөлбөр болон Монгол дахь хөтөлбөр гэж нийт хоёр хөтөлбөр зарлагдсан бөгөөд тус тус 30 хүн шалгаруулах юм. 

“LEAD Mongolia 2019 АНУ дахь солилцооны хөтөлбөр”-ийн өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 29 гэдгийг анхаарна уу. Харин бүх сургалт, үйл ажиллагаа нь Монголд монгол хэлээр зохион байгуулагдах “LEAD Mongolia 2019 Монгол дахь хөтөлбөр”-т тавдугаар сарын 20 хүртэл өргөдөл хүлээн авна. 

Видео: АНУ дахь солилцооны хөтөлбөрт хамрагдсан оролцогчийн сэтгэгдэл

Видео: Монгол дахь хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын сэтгэгдэл

Хөтөлбөрийн оролцогчид дараах гурван асуудлыг анхаарч ажилладаг. Үүнд: 

  1. Байгаль орчин, хотжилт; 
  2. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; 
  3. Ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлууд багтдаг. 

Өнгөрсөн дөрвөн хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй залуус гурван жилийн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөөх 14 төслийг хамтран хэрэгжүүлжээ. 

Хөтөлбөрт оролцогч залуус багаараа төсөл санаачлан, хэрэгжүүлэхэд LEAD Mongolia хөтөлбөрийг зохион байгуулагчид бүхий л талаар туслан дэмждэг бөгөөд АНУ болон Монголд тухайн чиглэлийн шилдэг мэргэжилтнүүдийг урьж сургалт, уулзалт зохион байгуулахын сацуу амжилттай үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд дээр очиж танилцах боломж олгодог. 

АНУ дахь солилцооны талаар оролцогч С.Жавхлан “Солилцоогоор явахаас өмнө нийгэмд өөрчлөлт авчрахад тулгарч буй хамгийн том саад бэрхшээл бол Монголын улс төрийн нөхцөл байдал, буруу бодлого, төсөв мөнгө бага байх гэж боддог байсан. АНУ-д харин иргэн хүн нийгмээ өөрчлөхөд хэрхэн хувь нэмрээ оруулдгийг харсан болохоор одоо ингэж бодохоо больсон. Иргэд идэвхгүй байх нь л нийгмийн хөгжлийн гол саад юм билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

LEAD MONGOLIA ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН 14 ТӨСӨЛ

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд багуудын хэрэгжүүлсэн 14 төслийг танилцуулбал:

LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөр

1. “Ажил хийх гоё” төсөл: Уг төсөл дадлагажих хөтөлбөрийг үр дүнтэй, чанартай болгоход анхаарч ажилласнаар ажил олгогчдын эрэлхийлж буй чадвар, нөгөө талаас ажил хайж буй залуусын ур чадварын зөрүүг арилгах зорилготой. Эхний ээлжид “Дадлагын луужин” гурван долоо хоногийн дадлагын ажил, сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулж, тогтвортой ажлын байр хайж буй 20-29 насны залуусыг хамруулна.

Дараа нь үр дүнтэй дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх гарын авлага боловсруулж, оюутан залууст зориулсан дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах зорилготой юм. Дэлгэрэнгүйг: Internship Compass / Ажил Хийх Гоё

2.“Сайн сургууль” төсөл: Нийслэлийн 84, 23 дугаар сургууль болон Дундговь аймгийн 1 дүгээр сургуулийн багш, ахлах ангийн сурагчдын дунд авлига, ил тод байдлын талаарх ойлголтыг сайжруулах сургалт, тэмцээн зохион байгуулна. Сурагч хүүхдүүд сонирхолтой, бүтээлч үйл ажиллагаанд оролцонгоо сургуулийн орчин дахь авлигатай хэрхэн тэмцэх талаар ойлголт авна.

Түүнчлэн төслийн үр дүнд сургуульд авлига үүсгээд буй шалтгаануудыг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого журам боловсруулан, сургуулиуд болон шийдвэр гаргах байгууллагад танилцуулахын зэрэгцээ олон нийтийн ойлголтыг сайжруулна. Дэлгэрэнгүйг: Сайн сургууль - Schools Empowered Against Corruption

3.“Бидний мөрөөдлийн талбай” төсөл: Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн оролцоог идэвхжүүлж, тус хорооны газар нутагт нийтэд хүртээмжтэй ногоон байгууламж, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай байгуулах замаар иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах юм.

Төслийн төлөвлөлт, хэрэгжилт гэх мэт бүхий л үйл явцад хорооны иргэд, хүүхдүүд гар бие оролцох ба иргэд өөрсдөө асуудал шийдэх санаачилга гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломж бухий суурийг нь бий болговол гэр хорооллын амьдралын чанар дээшилж, цаашлаад засаглал сайжирна гэж үзжээ.

Багийн залуус төслөө эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг баримтжуулж, видео бэлтгэн, улмаар иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар бусад хороодод санал сэдэл өгөхийг зорьж байна. Дэлгэрэнгүйг: Бидний мөрөөдлийн талбай 

LEAD Mongolia 2017 Монгол дахь хөтөлбөр

4. “LEAD Talks” төсөл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг (ХБИ) нийгэмд зөвөөр таниулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь зөвхөн халамж хүртэгч төдий биш ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хүний нөөцийн нэгээхэн хэсэг төдийгүй татвар төлөгч, ажил олгогч бүхий чадамжтай иргэн болохыг төслийн зорилтот бүлгүүдэд ойлгуулах зорилгоор “LEAD Talks” арга хэмжээг ОУ-ын ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан.

Тус өдөрлөгөөр ажил олгогч байгууллагуудыг урьж “LEAD Job Fair” болон “LEAD Expo” зохион байгуулж, ХБИ-ийн холбоод, байгууллагууд, ажил олгогчид нийлсэн 300 гаруй оролцогч нийт 7 илтгэгчийн урам зориг бүхий түүхүүдийг сонссон ба илтгэгч тус бүрийн илтгэлийг видео болгон орон нутгийн ХБИ-ийн байгууллагууд, Нийгмийн халамжийн хэлтсүүдэд түгээсэн байна. Дэлгэрэнгүйг: LEAD Talks 

5. “Ил тод, эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийн төсөл нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн угтах үйлчилгээний цаг олголтын цахим системийг ил тод болгох, үйлчилгээний ил тод байдлыг хэвшүүлэх зорилготой хийгдсэн бөгөөд төслийн хүрээнд үнэлгээний болон цаг олголтын системийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах болон суурилуулах ажил хийгдсэн.

Мөн эмнэлгийн эмч ажилчдад “Ил тод байдлын ач холбогдол”, “Харилцаа, үйлчилгээний соёл”, “Мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй түгээх, бүх талын оролцоог хангах” зэрэг сэдэвт сургалтууд орсон байна. Энэхүү төслөөс санал сэдэл авч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн ижил төсөл хэрэгжсэн байна. Дэлгэрэнгүйг: Ил тод, эрүүл мэндийн үйлчилгээ

6. “Багачуудын ногоон ордон” төсөл: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэг,  Булган аймгийн Булган хотын 6 дугаар цэцэрлэгийн хүүхэд, эцэг эх, багш ажилчдад хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R (Reduce-Reuse-Recycle) үзэл санааг ойлгуулахыг зорьжээ.

Хуванцар хог хаягдлаар тавилга, эд зүйлс хийх, хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлэхээр зорьсон “Багачуудын ногоон ордон” төсөл амжилттай хэрэгжиж, цэцэрлэг тус бүр ус болон цахилгааны хэрэглээндээ 40%-ын хэмнэлт гаргаад байна. Мөн цэцэрлэг тус бүр сурсан технологи болон хаягдал материал ашиглан буйдан, хогийн сав, гэрлийн бүрхүүл зэргийг урлан цэцэрлэгээ тохижуулжээ. Дэлгэрэнгүйг: Багачуудын Ногоон Ордон

LEAD Mongolia 2017 АНУ дахь солилцооны хөтөлбөр

7. “ЛИЙД БРИЖ” төсөл: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн санаачлан хэрэгжүүлсэн ЛИЙД БРИЖ төсөл нь бизнесийн шилдэг санаа, санаачилгыг дэмжин, зорилтот бүлгийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай сургалт, мэдээлэл, шинэ боломжуудаар хангахыг зорьжээ.

Төслийн хүрээнд Улаанчулуутын хогийн цэгийн дэргэд үйлдвэрлэл явуулдаг “Гүнд” эко буйдан, даавуу урлалын төв, “Солонго” луувангийн хатаамал, “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр зэрэг гурван гарааны бизнес нэг сарын турш хурдасгуур хөтөлбөрт хамрагджээ. Уг гурван бизнесийн түүхийг“Эгэл монгол мөрөөдөл” хэмээх богино хэмжээний баримтат кино болгон олон нийтэд толилуулсан юм. Дэлгэрэнгүйг: LEAD Bridge төсөл

8. “БИ+Д Өөрөөсөө Эхэлье!” төсөл: Байгаль орчин, хотжилтын баг “БИ+Д Өөрөөсөө Эхэлье!” санаачилгыг эхлүүлж хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нийгмийн төслийг “Бид Монгол Агуулга” дизайнеруудын нэгдэлтэй хамтран хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд нийт 50 зурагт хуудас бүтээж, нийслэл болон орон нутгийн иргэдэд зориулан цуврал үзэсгэлэн гаргасан байна. Дэлгэрэнгүйг: БИ+Д Өөрөөсөө Эхэлье!

9. “Бизнес эрхлэгч ээжүүд” төсөл: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хоёр дахь баг Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан орлогогүй суугаа 400 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн судалгаанд үндэслэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 15 ээжийг сонгон авч нарийн боовны бизнес эрхлэх боломжоор хангах, үүнтэй уялдуулан хүүхдүүдэд нь зориулсан, тэдний нас бие, хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжлийн төв нээх зорилго тавин ажиллажээ. 

10. “Гэрэл Тусгая- Ил тод байдал залуусын нүдээр” төсөл: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах баг “Гэрэл тусгая” видео уралдаан оюутан, сурагчдын дунд зохион байгуулж үүгээрээ дамжуулан хүүхэд, залуусын дунд ил тод байдал хэмээх ойлголтыг таниулах, мэдээллээр хангах, тэднийг ил тод байхад уриалахыг зорьжээ.

Нийт 36 бүтээл хүлээн авснаас шилдэг долоон видеог шалгаруулж, тухайн видеонуудыг ашиглан ил тод байдлыг таниулах зорилго бүхий сургалтын материал боловсруулж, МУ-н бүх ЕБС-ийн сургуульд хүргүүлсэн байна. Дэлгэрэнгүйг: ГЭРЭЛ Тусгая- Transparency Through Eyes of Youth

LEAD Mongolia 2016 АНУ дахь солилцооны хөтөлбөр

11. “Ажилд хүрэх зам” төсөл: Нийгэмд буй ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудыг танин мэдэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх "Ажилд хүрэх зам" баримтат киног бүтээж, олон нийтэд түгээх төсөл.

Уг баримтат кинонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүр гарах ба ажилтай болж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, үүнд учирч буй саад бэрхшээлүүдийг харуулж, ядуурал, ажилгүйдлийн талаарх хэвшсэн өрөөсгөл ойлголтыг арилгахыг зорьжээ. Дэлгэрэнгүйг: Ажилд хүрэх зам 

12. “Эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын төсөл”: Төслийн хүрээнд үндсэн хоёр ажил хийгдсэн бөгөөд нэгдүгээрт, гэр хороололд амьдардаг айл өрхүүд өөрсдөө агаарын бохирдлыг бууруулах арга замыг олоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж нийт 100 өрхөд 5 төрлийн сургалт хийсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууд байрлах “Шинэлэг” хүүхдийн халамжийн төвийг дулаалах ажлуудыг тус тус хийжээ. Дэлгэрэнгүйг: Эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын төсөл 

13. “Хариуцлагатай, ил тод сургууль” төсөл: Налайх дүүрэгт (Баян-Өлгий аймгийн дараа орохуйц казах хүй олон байрладаг, хос хэлний боловсрол эзэмших шаардлагатай нийгмийн бүлэг төвлөрсөн) байрлах Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш, ажилтнууд, сургуулийн удирдлага нийт 300 орчим хүнийг хамруулан "ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД СУРГУУЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ" аргачлал боловсруулж, сургуулиудад түгээн дэлгэрүүлсэн. 

14. “Хариуцлагатай уул уурхайд иргэдийн оролцоо” төсөл: Иргэдэд уул уурхайн байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн талаар ойлголт өгч, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг төсөл Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэд, орон нутгийн засаг захиргаа болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг” уул уурхайн компанийн төлөөллүүдийг хамруулан сургалт хийж, иргэдэд цаашид хэрхэн засаг захиргаа болон уул уурхайн компанийн үйл ажиллагаанд өөрсдийн оролцоотойгоор санал бодлоо хэлж, хяналт тавьж ажиллах зөвлөмж гаргаж өгсөн. Мөн сумын иргэдэд “Мэдээллийн богц” бэлтгэн тараасан байна.

Ийнхүү хөтөлбөрт оролцогчид нийгмийн сайн сайхны төлөө олон нийтийн дээрх төслүүдийг гурван жилийн дотор хийж гүйцэтгээд байна. Хэрэв та ч бас тэдний нэг байж, нийгэмдээ илүү сайн сайхныг бүтээхийг хүсвэл LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдаарай. Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНЭ хуудсаар зочлоорой.

x