2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
14:00
S40
16°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
15°
18:00
S40
15°
19:00
S40
15°
20:00
S40
15°
21:00
S40
15°
22:00
S40
14°
23:00
S40
14°
00:00
S26
14°
01:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төсөл хэрэгжиж дууслаа

ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019-4-25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо. 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жон Жэ Нам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ Монгол Улс дахь суурин төлөөлөгч хадагтай Жу Хэн Нан болон албаны бусад хүмүүс оролцов. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах замаар Үндсэн хуулийн цэцийг цахим шүүх болгож, иргэний үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Цэцийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төслийн гол зорилго оршиж байв.

Мэдээллийн технологийн орчин үеийн ололтуудыг ашиглан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, Цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хэрэглэгдэх программ болон техник хангамжийн нэгдсэн системийг нэвтрүүлэн, архивын цахим сантай болж байна” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Элчин сайд Жон Жэ Нам “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ төслийн хүрээнд цахим систем суурилуулах, тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах зэрэг ажлууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнтэй боллоо. Энэхүү төслөөр дамжуулан Монгол Улсад ардчилал, хуульт ёс бэхжиж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг чадавхи нь улам батжина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Арга хэмжээний үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон төслийг хэрэгжүүлсэн консорциумын төлөөлөчид иж бүрэн тоноглогдсон зориулалтын серверийн өрөө, орчин үеийн дуу дүрсний дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий “Цахим хуралдааны танхим”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны систем”, “Цахим хуудас” зэрэг мэдээлэл технологийн  сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор хүлээлгэн өглөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

x