Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас хил давж орж ирсэн түймэрт ойн бүсийн 600 га талбай өртөөд байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Хэнтий аймгийн Батширээт суманд дөрөвдүгээр сард гарсан түймрийн зураг.

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт /хиймэл дагуулын мэдээллээр/ ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллах зорилгоор ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ийн 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 5 алба хаагч, нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр 07:10 цагт түймрийн голомт руу нислэг үйлдсэн байна.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” тухай мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

ФОТО

Түймрийн голомтод Биндэр сумын 37 иргэн ажиллаж байгаа юм байна. Мөн Биндэрьяа тээвэрчдийн холбооны жолооч нар өѳрсдийн санаачилгаар авто машинаараа үйлчилж байгаа ажээ.

Гэрэл зургийг Хэнтий аймгийн Биндэр сумын фэйсбүүк хуудсаас авав.