Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

41 байршилд явган хүний зам гаргажээ

ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарт явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд:

  1. Баянгол дүүрэгт 12
  2. Баянзүрх дүүрэгт найм
  3. Сүхбаатар дүүрэгт тав
  4. Чингэлтэйд тав
  5. Хан-Уулд нэг
  6. Сонгинохайрхан дүүрэгт 10 талбайг тус тус чөлөөлжээ.

Зургаан дүүрэгт нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөлсөн тухай мэдээллээ.