Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хороо байгуулах талаар эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд асуулт асууж, хариулт авсны эцэст УИХ-ын гишүүдийн 88.6%-ийн саналаар Түр хороо байгуулахаар боллоо. Уг түр хороог УИХ-ын гишүүн 

  1. Ж.Батзандан
  2. Н.Энхболд
  3. Х.Нямбаатар
  4. Я.Санжмятав
  5. Ц.Нямдорж
  6. А.Сүхбат
  7. Ө.Энхтүвшин гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.
Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж байна.