2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг нээлээ

ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. 

Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан юм.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж бидний ажилд хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар болон цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье. 

Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллаж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлж, сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

 

Эх сурвалж: ТЦА

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x