2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын шинэ даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нар яригдаж байна

Б.Ану
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг

Авлигатай Тэмцэх Газрын удирдлагыг солих, эсэх асуудал яригдаад удав.

Ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн удирдлагыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу огцруулах эрхтэй болоод буй. Харин ингэж удаж буй нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал, АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын томилгоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсээд буй.

Мөн Х.Энхжаргалыг албан тушаалд нь үлдээх салбарын сайдын сонирхол ч давхар нөлөөлж байгаа мэдээтэй.

Түүний оронд чухам хэн байж болох вэ гэдэг дээр төрийн өндөрлөгүүд бүрэн зөвшилцөлд хүрээгүйтэй ч холбоотой бололтой.

АТГ-ын дарга, дэд даргад нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ын даргад Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, хурандаа З.Дашдаваа, дэд даргад АТГ-ын хэлт­­сийн дарга Ж.Бат­сайхан нар яригдаж эхэлсэн мэдээлэл байна.

Хэрэв энэ хоёр хүнийг томилохоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүн тогтвол одоогийн удирдлагыг цэцэд маргаан үүссэн эсэхийг хамаарахгүйгээр огцруулж магадгүй байна.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x