Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д Төрийн айлчлал хийж, Бээжин хотноо болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор тус улсад ирээд байна.  

БНХАУ-д анх удаа төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхлаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

 

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын хэлсэн үгний хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй төрийн айлчлал маань Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойд тохиож байгаагаараа онцлогтой юм. Айлчлалын үеэр “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтад оролцох гэж байгаадаа баяртай байна.  Мөн халуун дотноор хүлээж авсанд талархаж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд 26-28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм.

Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтах ёслол болно.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтын гуравдугаар хэсэгт оролцож, үг хэлэх юм.