Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Монгол: БСШУСЯ-наас эцэг, эхчүүдтэй зөвшилцөж чадвал элсэлтийг түүврийн аргаар явуулах боломжтой

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмчийн хэлбэр үл харгалзан зургаан настнуудаас ямар нэг уралдаант шалгалт авахгүйгээр сургуульд элсүүлэх тухай тушаалыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан билээ. Энэ нь уралдаант шалгалт зохион байгуулан сурагчдаа элсүүлдэг хувийн хэвшлийн сургуулиуд хэрхэн элсэлтээ зохион байгуулах тухайд эргэлзээ үүсгээд буй юм. 

Тиймээс хувийн хэвшлийн сургуулийн төлөөллөөс "Шинэ Монгол" сургууль БСШУС-ын сайдад хандан 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 02/207 тоот бичгийг илгээсэн байна. Уг бичгийн хариуг 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3025 тоот бичгээр ирүүлжээ.

Хариу албан бичигт “Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас өнгөрсөн хоёр жилд цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулж санамсаргүй түүврийн аргаар сонголт хийсэн туршлагад үндэслэн нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах бэлтгэл хангаж байна. Танай сургуулийн хувьд ч энэхүү арга хэлбэрийг сонгон нэгдүгээр ангид элсэгчдийг түүврийн аргаар сонгох боломж байна” гэжээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг:

Харин БСШУС-ын сайдын хариу хүргүүлсэн бичгийг үндэслэн "Шинэ Монгол" сургуулиас дараах байр суурийг илэрхийлжээ. 

"Төрийн өмчийн сургалтын байгууллагын хувьд тухайн хамран сургах тойргийн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах үүргийг иргэдийнхээ өмнө хүлээж байдаг тул сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй үед энэ аргыг тойргийнхоо хүүхдүүдэд хэрэглэсэн байх. Бидний хувьд хамран сургах тойроггүй, Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд зорьж ирдэг сургууль.

Элсэх хүсэлтэй хэдэн зуу, мянган хүүхэд байдаг. Хэдэн жилийн өмнөөс хүүхдээ оруулахыг хүсэж бэлтгэж ирсэн, хаа холын хөдөө орон нутаг, гадаадаас зорьж ирсэн эцэг эхчүүд ч бий. Тэд сугалаагаар, сохор азад найдсан сонголтыг яав ч хүлээн зөвшөөрөхгүйд гол учир байгаа юм. Ийм эцэг эхчүүд сугалааг шударга, тэгш өрсөлдөөний шалгарсан арга гэж үзэхгүй байх. Учир нь “Шударга ёс бол аз мөн” гэсэнтэй адилхан ойлгогдох учраас болой. 

Манайхыг зорин ирж буй хүүхдүүдийн эцэг эх яаманд өргөдлөөр хандаж эхлэх байх аа. Хэрэв яам тэдгээр эцэг, эхчүүдтэй ойлголцож чадвал бид энэ жилийн тухайд санамсаргүй түүврийн аргыг хэрэглэх боломжтой" гэсэн байна.

БСШУС-ыэ сайдад хүргүүлсэн "Шинэ Монгол" сургуулийн хариу албан бичиг: