Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал: Хувьцаа хуваах асуудлыг хэлэлцэнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Мандал Даатгал /MSE:MNDL/ компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4-р сарын 29-нд хуралдуулахаар зарласан байна.

Тус хурлаар 2018 оны үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцэх, ногдол ашгийн шийдвэрийг танилцуулах болон компанийн хувьцааг хуваах болон үүнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Мандал Даатгал ХК нь нэгж хувьцаагаа 100 дахин хуваахаар төлөвлөж байгаа бөгөөд эцсийн шийдвэр уг хурлаас гаргах хүлээлттэй байна.

Компанийн зүгээс хувьцааг хувааснаар дараах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Үүнд:

  • Нэгж хувьцааны үнэ хямд болсноор жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ.
  • Хувьцааны арилжааны идэвх нэмэгдэж хөрвөх чадвар сайжирна.
  • Арилжааны идэвх нэмэгдсэнээр хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хөрөнгө болон компанийн үнэлгээ нэмэгдэнэ.

Одоогоор компани 6,243,016 ширхэг хувьцаатай бөгөөд үүний 75% нь хоёр хувьцаа эзэмшигчийн мэдэлд, үлдсэн 25%-ийг 800 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.