Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан Бои Скаутын 130 удирдагчийн нэрийг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан Америкийн Бои Скаут байгууллагын 130 удирдагчийн нэрсийг хэсэг хуульчид өчигдөр Нью Йорк хотод болсон хэвлэлийн хурал дээр зарлажээ.

Энэ байгууллагын үе үеийн удирдагчдын нүглийг Католик сүм хийдийн гаж донтнуудын хэрэгтэй адилтгасан хуульчид “Boy Scouts of America” байгууллагын эсрэг олон тооны зарга үүсгэхээр болсон байна.

АНУ даяар скаутын 7,000 орчим удирдагч ажилладгаас зөвхөн Нью Йорк хот, Хадсон Вали бүс орчимд харьяалагддаг гэмт этгээдүүдийн тоо 130 болж байгаа ажээ.

Өчигдөр бас үүнтэй зэрэгцэн Нью Жерсигийн хуульчид хэвлэлийн бага хурал дээр Бой Скаутын гаж донтой 50 удирдагчийн нэрсийг зарласан байна.

Boy Scouts of America байгууллага дотооддоо болсон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг олон арван жилийн турш олон нийтээс нуун дарагдуулдаг байсан нь хамгийн жигшүүртэй явдал юм гэж хуульчид дүгнэжээ.

Гаж донтон Бои Сакутын удирдагчдын түүх бүр 1940-өөд оноос эхлэлтэй гэнэ. Нэрсийг зарласан хуульчид нь үе үеийн хохирогч болсон хүмүүсийг өмгөөлж байгаа ажээ.

“Залуу үеийг хамгаалах” уриатай “Boy Scout of America” байгууллага дээрх хэвлэлийн хурлын дараа хариу мэдэгдэл гаргахдаа “хохирогч болсон бүх хүмүүсээс уучлал гуйж, алдаа гажуудлыг засварлахад хамтран ажиллах”-аа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press