Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.23/ болж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Хуралдаанаар үндэсний хэмжээний дөрвөн хөтөлбөр баталсан байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл,
- “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Албан даалгавар гаргаж, сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын тариаланчдын үндэсний холбоонд хүргүүлэхээр болов. Тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих юм.
- Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотод 2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.
- Хөтөлбөрийг 2019-2021, 2021-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
- БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов.
- Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.
- Энэ хөрөнгөөр Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барина.