Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабт хүнд гэмт хэрэгтнийг цаазлаад дараа нь цовдолж шийтгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын төрийн төв хэвлэл өчигдөр нийт 37 гэмт хэрэгтнийг цаазалсан тухай мэдээлжээ. Тэдний дотроос онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нэг ялтныг цаазалсныхаа дараа цовдолсон байна.

Уг ялтан нь “экстремист үзэл суртлыг түгээж, террорист сүлжээ байгуулан нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн” гэж албан мэдэгдэлд буруутгагджээ. Цаазаар авхуулсан хүмүүсийн хамгийн залуу нь баривчлагдах үедээ 16 настай байсныг Эмнести Интернэшнл мэдээлсэн байна.

Саудын Арабт цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгойг нь цавчдаг хуучны уламжлалт ёсыг хадгалсаар байгаа. Харин онц хүнд гэмт хэрэгтний цогцсыг үүний дараа цовдолж гэсгээдэг байна. Хамгийн сүүлд 2018 онд хүн амины хэрэг үйлдэж, бусдыг хүчиндэх, алахыг завдсан ялтныг цаазлаад дараа нь цовдолж байжээ.

Цаазын ялуудыг өчигдөр Саудын Арабын нийслэл Рияд хот, Мекка, Медина хотууд зэрэг хэд хэдэн газарт зэрэг гүйцэтгэсэн гэнэ.

Тус улс гүйцэтгэсэн цаазын ялынхаа статистик тоо баримтыг ил гаргадаггүй, гэхдээ ял гүйцэтгэсэн үйл явдлын тухай төв хэвлэлээрээ байнга мэдээлдэг байна.

2018 онд Саудын Арабт нийт 149 хүнийг цаазалсан бол энэ он гарсаар 104 хүнийг цаазлаад байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC