Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америк цэргүүд булангийн цаанаас шагайлгүй буудаж чаддаг болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн цэргүүд удахгүй шинэ технологийн шөнийн дурантай болох гэж байна.

Enhanced Night Vision Goggles- Binocular (ENVG-B) нэртэй хамгийн орчин үеийн дуранг саяхан Нью Йорк хотын Fort Drum туршилтын талбайд үзүүлжээ.

Уг төхөөрөмжийн туршилт дуусах шатандаа орж байгаа бөгөөд удахгүй бөөнөөр үйлдвэрлэж, ирэх намар армид нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эхний ээлжийн шинэ шөнийн дурангуудыг Өмнөд Солонгост алба хааж буй явган цэргийн бригад хүлээн авахаар болжээ.

ENVG-B дуран нь өмнөхөөсөө илүү мэдрэмжтэй болсон тул тулааны үед шороо тоос, манан, утаан дундаас орчныг илүү нарийн тод харах боломж олгож байна.

Хамгийн гол дэвшил нь цэргүүдэд булангийн цаанаас ил гаралгүйгээр дайснаа харж буудах боломж олгож байгаа ажээ. Буунд суурилуулсан Family of Weapon Sights-Individual (FWS-I) дуранг шөнийн дурантайгаа утасгүй горимд холбосноор булангийн цаанаас зөвхөн буугаа ил гаргаж, гал нээх боломжтой юм.

Ингэснээр цэргүүд дайсны суманд өртөх магадлал эрс багасах ажээ.

Шинэ дуранг мөн AR (Augmented Reality) технологийн платформд холбосноор бэлтгэл сургуулилалтыг виртуал орчинтой хослуулан явуулж болдог болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider