Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Японд Хэйсэйн эриний агаарыг савлан зарж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын сүүлчийн өдөр Японд Акихито хааны 30 жил үргэлжилсэн Хэйсэйн эрин өндөрлөж, маргааш нь түүний хүү Нарухито хааны Рэйвагийн эрин эхлэх юм.

Энэ чухал үйл явдлыг Японы компаниуд бизнес болгон ашиглаж байна. Хэйсэй болон Рэйвагийн эриний нэртэй дурсгалын зоос, шоколад, хувцас, ундаа, архи, гар утасны гэр, наалт гэх мэт бараагаар тус улсын дэлгүүр, худалдааны газрууд дүүрээд байгаа юм.

Тэгвэл Японы нэгэн жижиг үйлдвэрлэгч Хэйсэйн эриний агаарыг лаазанд савлан 1,080 иенээр ($9.6) Даваа гарагаас зарж эхэлжээ. Тус компани эрин солигдох хугацаанд нийт 1,000 лааз агаар зарахаар төлөвлөсөн байна.

“Агаар бол үнэ төлбөргүй зүйл. Гэхдээ шинэ эрин эхэлсний дараа өнгөрөгч Хэйсэйн эриний цэнгэг агаараар амьсгалах нь хүмүүст сайхан санагдана гэж бид бодож байна. Эсвэл зүгээр л дурсгал болгон хадгалж болох юм” гэж тус компанийн ерөнхийлөгч Минору Инамото хэвлэлд ярьжээ.

Агаарыг Хэнари нэртэй тосгонд савласан нь Хэйсэй эриний нэртэй ижил дүрс үсгээр бичигддэг гэнэ. Савласан агаарыг тус тосгоныг дайран өнгөрдөг зам дагуу болон онлайн дэлгүүрээр зарж эхэлжээ.

Лаазанд агаараас гадна аз дагуулдаг гэгддэг таван иений зоос хийсэн гэнэ.

 

Эх сурвалж: AFP