Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нефтийн үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто болон төмөр замын бүтээн байгуулалт

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗТХЯ-наас авав

Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцлаа.

Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан үндэсний их бүтээн байгуулалтыг хийж, 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож байна. Ингэснээр 44 тэрбум төгрөгийг хэмнэн, хэмнэсэн мөнгөөрөө орон сууц барихаар төлөвлөжээ.

Авто замыг цэргүүд барьж байна

Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдийн хүчээр гүйцэтгэж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байгаа бол авто замын барилгын ажлыг цэргүүд бүтээн байгуулж байгаа юм.

Гэрэл зургийг ЗТХЯ-наас авав

Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.       

Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог. 

Б.Энх-Амгалан сайд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг