Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Горилла мичнүүд камерны өмнө хүн шиг авирласан нь

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Байгаль хамгаалагчийн хийсэн сэлфинд хоёр горилла мич хүнтэй адил хоёр хөл дээрээ цэх зогсож гарсан сонирхолтой агшин сошиал сүлжээнд тархаж, олны таашаалыг хүлээгээд байна.

Уг зургийг Конгын Ардчилсан БНУ-ын хойд бүсийн Вирунга үндэсний дархан цаазат газрын ажилтан буулгажээ. “Ажлын нэг өдөр…” гэсэн тайлбартай зураг дээр байгаль хамгаалагч Мэтью Шамаву хоёр мичний хамт дүрслэгдсэн байна.

Зураг дээр гарсан эмэгчин мичнүүд болох Ндакази, Ндезэ нар камерны дурангийн өмнө хүмүүс ямар ааш авир гаргадгийг дуурайсан нь илт байгаа юм.

Тэднийг нялх байхад нь хулгайн анчдын гараас аварч, тэжээж өсгөсөн юм байна. 

7,700 орчим километр квадрат нутаг дэвсгэртэй Вирунга дархан цаазат газарт нийт 22 төрөл зүйлийн мич амьдардгаас 1,000 орчим уулын горилла байдаг.

Энэхүү газарт 600 гаруй байгаль хамгаалагч ажилладаг байна.

 

Эх сурвалж: CNN