Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Дэлхийн номын өдөр"-ийн нээлт болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 23
iKon.MN

Blue Sky зочид буудлын хурлын танхимд

09:00 цагаас Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдааны нээлт болно.

АШУҮИС-ийн төв байр Оюутны соёлын төвд

09:00 цагаас АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг "Монголын анагаахын шинжлэн ухааны эрдмийн чуулган-61" нэгдсэн хуралдаан болно.

Сүхбаатарын талбайд

09:30 цагаас Хотын захирагч С.Амарсайхан талбай дээр ажиллана.

Төрийн ордонд

09:30 цагаас “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэнэ.

Үндэсний төв номын санд

10:00 цагаас Ерөнхий сайд очиж ажиллана.

МТҮПаркийн 3 давхарт

10:00 цагаас БСШУСЯ болон Шинжлэх Ухаан технологийн сангаас хамтран зохион байгуулж буй оюуны өмчийн илтгэл хэлэлцүүлэг болно.

Туушин Зочид буудлын Соёмбо танхимд

10:00-12:00 цагийн хооронд Монголын Уул уурхайн салбарынханы “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд

11:00 цагаас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” Банкны асуудлаар мэдэгдэл хийнэ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн урд талбайд

11:30 цагаас "Дэлхийн номын өдөр"-ийн нээлтийн арга хэмжээ болно.