Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвшөөрлөө үндэслэж гэрээ байгуулсан хэр нь самбарыг буулгана гэх мэдэгдэл ирүүлээд байгааг ойлгохгүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Тодруулбал, Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж байгаа учир гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байна гэж үзсэн тул буулгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Энхтайваны гүүрний хоёр талд байрлах зөвшөөрөлтэй самбаруудыг буулгах гэж байгаа талаар самбар эзэмшигч компанийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

“TYCOON TRADE LLC” компанийн захирал Н.Билгүүн "Хойно харагдаж байгаа зар сурталчилгааны самбарын зөвшөөрлийг анх 2018 оны эхээр самбарын зураг төслөө хийж, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр даргын гарын үсэгтэй  А188 дугаар тогтоолоор зөвшөөрөл гаргуулсан. Дараагаар нь зөвшөөрлөө үндэслэж гэрээ байгуулсан хэр нь самбарыг буулгана гэж мэдэгдэл ирүүлээд байгааг ойлгохгүй байна

Бид гэрээний дагуу самбараа түрээслүүлдэг. 

Гэтэл саяхнаас Энхтайваны гүүрний хоёр талын самбаруудыг хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн гэх шалтгаанаар буулгахаар болсон. Үүний дагуу бидэнд нийслэлээс хоёр удаа мэдэгдэл ирсэн.

Манай гэрээ 2019 оны арваннэгдүгээр сар дуусна. Бид ямар нэг эрсдэл хүлээхгүйн тулд самбараа олон улсын стандартын дагуу барьсан. Нөгөө талаар хэсэг хүмүүсийн хоолоо олж иддэг ажил байхад хотын дарга С.Амарсайхан шууд буулгана гэж болж байгаа юм уу. Манай компани 2015 онд байгуулагдаад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удаа самбар босгосон боловч шөнө ирээд тайрчихаад л явдаг.

Ингэж хийж бүтээх гэж оролдож байгаа хүмүүсээ шахаад байдаг учрыг ойлгохгүй юм. Мэдээж хэрэг шаардлага хангахгүй самбарууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч цензургүйгээр бүгдийг нь буулгана гэдэг нь буруу. Шаардлага хангасан самбар дунд нь бий. 

Нэг хотын дарга гарч ирээд дураараа шийдээд явчих юм. Энэ нь тодорхой хэмжээнд бизнес хийх гэж байгаа бидэнд дарамт болж байна.

Нэг самбар гэхэд 26 сая төгрөгөөр босдог. Босгохдоо ББСБ-аас машинаа барьцаалж, зээл аваад эргээд төлж байна. Нэг самбар нь улсад таван сая гаруй төгрөг төлдөг. Тайраад буулгалаа гэхэд эргэж ашиглах боломжгүй болчихдог. Тэгээд бидний хувьд 60 сая гаруй төгрөгөөр хохирно гэдэг хоолой дээр хутга тулгахтай адил зүйл юм.

Бид ядаж гэрээний хугацаа дуусгаж өгөөч гээд хүссэн. Удирдлагууд өөрсдөө хуулиа зөрчиж байна гэж харж байна. Бас ирүүлсэн мэдэгдэлдээ төлбөр төлөөгүй гэсэн байсан. Бидэнд төлбөр төлсөн баримт нь ч байна. Тиймээс цаашид шийдэгдэх газар хүртэл нь явна гэж бодож байна” гэлээ.