2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
14°
02:00
S26
13°
03:00
S26
13°
04:00
S26
13°
05:00
S40
13°
06:00
S26
12°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрт нь хоёр өрөө байр олгоно

ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ус сувгийн удирдах газрын харьяа Цэвэрлэх байгууламжид энэ сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ослын дараа Төв цэвэрлэх байгууламж дээр яаралтай очиж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ.

Нийслэлийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн хотын захирагч харамсалтайгаар амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч байгаагаа дуулгаад, талийгаачдын ар гэрийнхэнд тус бүрт нь хоёр өрөө байр, 36 сарын цалингийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэнээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дуулгав.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслээс авахуулаад хэрэгцээт бүхий л зүйлээр дэмжин ажиллах болно гэдгээ хэллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x