2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
13:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2-6 насны хүүхдийн шүдийг УЛСЫН ЗАРДЛААР эмчлэх хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтыг зарласан.

"Эцэг эхчүүд иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй хөтөлбөрт тэнцсэн эмнэлэгт хандана"

Улсын хэмжээнд нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдахаар болсон.

Тэгвэл "Хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй эцэг эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэйгээ хөтөлбөрт тэнцсэн эмнэлэгт хандана. Харьяаллын хувьд өөрийн оршин суудаг дүүргээс шалгарсан эмнэлгүүдийн аль нэгэнд хандаж, эмчилгээ үйлчилгээ авах юм. Шүдний эмчилгээ олон удаагийн давтамжтай хийгддэг учраас гэрийн ойролцоох эмнэлгээ сонгох нь тохиромжтой.

Гэхдээ БЗД-ийн иргэн СБД-т байрлах нэг эмнэлгээр байнга үйлчлүүлдэг бол дүүрэг харгалзахгүй тухайн эмнэлэгтээ очиж болно" хэмээн ЭМЯ-ны Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа тайлбарлалаа.

Эмнэлгүүдийн жагсаалт:

/Дүүрэг, аймаг тус бүрээр хаяг, утасны дугаартай/

 
 
 
 
 
 
 
 

Э.Номин: Манай эмнэлгийн ачаалал 3-4 дахин нэмэгдээд байна

 

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагааныы үеэр хөтөлбөрт тэнцсэн шүдний эмнэлгүүд өөрсдийн танилцуулах үзэсгэлэнгээ гаргасан байлаа.

"Royal smile" эмнэлгийн эмч Э.Номин "Хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө манай эмнэлгээр өдөрт 5-6 хүүхэд үйлчлүүлдэг байсан. Харин эмнэлгүүдийн нэрийн жагсаалт зарлагдсанаас хойш өдөрт 15-20 хүүхэд үйлчлүүлж байна. Үндсэндээ үйлчлүүлж буй хүүхдийн тоо 3-4 дахин нэмэгдсэн гэсэн үг. Манай эмнэлэг 24 цагаар ажилладаг. Тиймээс оройн цагаар буюу ажлын цаг дууссанаас хойш хүүхдүүд үйлчлүүлэх нь их байна.

Хөтөлбөрт хамрагдаж буй 2-6 насны хүүхдүүдийн хувьд нэг шүдэнд эмчилгээ хийхэд 2-4 удаагийн давтамжтай байгаа. Гэхдээ эцэг эхчүүдийн асаргаа, хандлагаас шалтгаалаад ер нь өөр өөр байдаг" хэмээн ярилаа.

"Хөтөлбөрийн явцад ариутгал халваргүйжүүлэлтийн асуудал нэг номерт тавигдаж явна"

 

Засгийн газраас 2018 оны наймдугаар сард "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг баталсан. 2023 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийн хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа юм.

Хөтөлбөрийн нээлтийн ёслолын үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан.
Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог. Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй.

Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна. Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна. Хөтөлбөрийн явцад ариутгал халваргүйжүүлэлтийн асуудал нэг номерт тавигдаж явна.

Манай салбарын олон ажилтны судалгааны үр дүнг үндэслэж хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг онцлон хэлмээр байна" хэмээн ярилаа.

Гэрэл зургийг mpa.mn

 

 

x