2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суданы огцорсон ерөнхийлөгчийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 21
iKon.MN

Зүүн хойд Африкийн Судан улсыг 30 орчим жил захирсны эцэст саяхан цэргийн эргэлтээр огцроод байгаа ерөнхийлөгчийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олджээ.

Ерөнхийлөгч асан Омар Аль Баширийн гэрт нийтдээ $130 саятай тэнцэх ам.доллар, евро, суданы паунд зэрэг мөнгөн дэвсгэртүүд хадгалагдаж байсныг илрүүлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн иргэдийн тэмцлийн үр дүнд дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг албан тушаалаас нь зайлуулж, гэрийн хорионд оруулаад байгаа юм.

Гэрээс нь олдсон уут савнуудад $351,000, 6 сая евро ($6.7 сая), 5 тэрбум Суданы паунд ($105 сая) болон бусад дэвсгэртүүд байсан тухай тус улсын хуулийнхан мэдээлжээ.

Ерөнхийлөгч асны авлига, мөнгө угаалтын хэргийг мөрдөн шалгах шинэ хороог байгуулж байгаагаа Суданы ерөнхий прокурор өчигдөр зарласан байна.

Олон жил захирсан ерөнхийлөгчөө зайлуулж чадсан ч Суданд иргэдийн жагсаал тэмцэл өрнөсөн хэвээр байгаа юм. Цэргийнхэн засгийн эрхийг авсан нь тэдний эсэргүүцэлтэй тулгараад байна.

Иргэд цэргийн биш, иргэний засгийн газар байгуулахыг шаардаж байгаа юм.

Аль Башир нь тус улсын баруун Дарфур мужид үйлдсэн дайны гэмт хэргийнхээ төлөө Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дуудагдаад байгаа хүн. Гэвч цэргийн дэглэм ерөнхийлөгч асныг олон улсын шүүхэд шилжүүлж өгөлгүй, эх оронд нь хорьж шийтгэхийг хичээж байна.

 

Эх сурвалж: BBC

 

x