Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Их хотын цэвэрлэгээнд иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож байна”

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны цахим хуудаснаас авав

“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнөөдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү нэгдсэн арга хэмжээг жилд 5-6 удаа зохион байгуулдаг болсон ба иргэд сайн дэмжиж сар бүр тогтмол хугацаанд хийж, олон нийтэд дадал зуршил бий болгох санал, хүсэлтийг ирүүлдэг болсон талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлсэн.

Тийм ч учраас өнөөдрийн бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь харагджээ.

 Мөн цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.