Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд хамгийн бага жинтэй мэндэлсэн хүү өнөөдөр эмнэлгээс гарч байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард Японд мэндэлсэн Рюсукэ Сэкино хүүд ээж нь гар хүрэхээс ч айдаг байжээ.

Учир нь хүү төрөхдөө дөнгөж 258 грамм жинтэй байсан юм. Зургаан сар эмчлүүлсний үр дүнд тэр 3 кг гаруй жинтэй болж, өнөөдөр эмнэлгээс гарч байгаа ажээ.

Ингэснээр Рюсукэ хүү эхээс мэндлэхдээ хамгийн бага жинтэй төрөөд хүн болж чадсан эрэгтэй хүүхдүүдийн дээд амжилтыг эзэмшихээр болж байна.

Өмнөх дээд амжилтын эзэн нь мөн Японд 268 грамм жинтэй төрсөн хүү байсан юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Токиогийн эмнэлгээс гарчээ.

Рюсукэ хүүг аравдугаар сарын 1-ний өдөр 24 долоо хоног гаруйтай байхад нь хагалгаагаар төрүүлж байв. Эхийнх нь цусны даралт хэт өндөр байсны улмаас яаралтай ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.

22 см урттай төрсөн хүүг тэр цагаас хойш Нагано дахь хүүхдийн эмнэлэгт асран сувилж байжээ. Гуурсаар тэжээл өгч, эхийнх нь сүүг аманд нь бага хэмжээтэй дусаах замаар хооллож байсан гэнэ.

Одоогоор дэлхийд хамгийн бага жинтэй төрөөд хүн болж чадсан охидын дээд амжилтыг 2015 онд Германд 252 грамм жинтэй төрсөн охин эзэмшдэг.

Хэт бага жинтэй мэндэлсэн хүүхдүүдээс охидууд нь хөвгүүдээс илүү амьдрах чадвар сайтай байдаг гэнэ. АНУ-ын Айовагийн их сургуулийн бүртгэлд байгаа мэдээллээр 300 грамм хүрэхгүй жинтэй төрөөд хүн болсон 25 хүүхдийн зургаагаас бусад нь охид байна.

 

Эх сурвалж: AFP