2019/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.34₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S26
11°
04:00
S29
10°
05:00
S29
06:00
S30
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S26
12°
10:00
S26
12°
11:00
S40
12°
12:00
S20
12°
13:00
S26
12°
14:00
S26
11°

Улаанбаатар хотын 50 га газарт БНХАУ-ын компани хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж буйг эсэргүүцлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

БНХАУ-ын компанид Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон талаар НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн. 

Улаанбаатар хотын 50 га газар гэдэг нь Монгол Улсад буй нийт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчийн зүгээс энэхүү асуудлыг зөвшөөрөөгүй юм.

Гэвч хурлын дараа, тус өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр компаниар дамжуулан энэхүү ажлыг зохион байгуулж, хийх болсон тухай тэмдэглэсэн албан бичгийг өөрөө ЗГХЭГ-т хүргүүлсэн нь тус ажил цааш биеллээ олж, хэрэгжихээр болсныг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 50 га нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай компани хүлэмжийн аж ахуй эрхлэх болж байна.

Энэ асуудлаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч зарим иргэн надтай холбогдож, санал солилцсоны үндсэн дээр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө, аж ахуйн салбар хариуцсан сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хэрэв тус ажлыг зогсоож, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид дараа дараагийн тэмцлээ эхлүүлэх болно" хэмээлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт "Монголд жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж би олон жил зүтгэж ирлээ. Энэ туршлагынхаа дагуу би хятадуудын ногоо тарьдаг арга, технологийг сайн мэднэ. Хөрш, зэргэлдээ улсууддаа ч гэсэн ямар хор уршиг учруулж байгааг бид бүгд харж байна.

Гэвч энэ тал дээр манай улсын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь бүрхэг, хэн нь юу хийж, ямар шийдвэр гаргах гэж байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад маш олон аж ахуй эрхлэгч, хэрэглэгч иргэдээс тус асуудал дээр анхаарал хандуулж, нэгдэх хэрэгтэй гэсэн санал хүсэлтүүд ирсээр байна.

Түүнээс гадна нарийн ногоо гэдэг нь боловсруулахгүй, түүхийгээр нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул хэрэв хятадууд орж ирвэл бидний хэрэглэдэг хоол хүнсэнд маш их химийн бодис, бордоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын ирээдүй, үр хүүхэд болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй" гэлээ.

x