Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Одонтой ээжүүдийн насан туршийн тэтгэмжийг болиулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлэлтэй холбогдуулж “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тус ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа “Одонтой ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг насан туршид нь олгодог асуудлыг эргэж харна гэж ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Энэ хүнийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж мэдээлэл хийсэн гэж ойлгож байгаа. 

 

Үүнээс гадна одонтой ээжүүдийг дэмждэг төрийн бодлогыг зохицуулдаг хуулиуд нь үүргээ биелүүлж чадахгүй байна гэж ярьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Одонтой ээжүүд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн. Харин одоо тэднийхээ үр хүүхдийг ч бас харж, асарч байгаа

Гэтэл одонгийн тэтгэмжийг насан туршид нь олгох нь халамжийг хавтгайруулж байгаа хэрэг гэж ярьж байна. 

Бодит байдал дээр одонтой ээжүүдийн мөнгөн тусламж тэдний амьдралд маш их нэмэр болдог” гэлээ.