Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

₮5 сая шагналтай Project - Alpha маркетинг, борлуулалтын уралдаан зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 19
Сурталчилгаа
 

Ээжүүд болон оюутнууд 5-аас дээш гишүүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой, 5 сая төгрөгийн шагналтай Project -Alpha маркетинг, борлуулалтын уралдаан зарлагдлаа. Мөн шилдэг оролцогч ажлын санал хүлээж авна.

Тэмцээний бүртгэл 4/21-нд дуусах тул оролцох хүсэлтэй хүмүүс info@ardholdings.com руу өөрийн болон багийн мэдээллээ илгээх эсвэл facebook.com/ardholdings хуудас руу хандаж бүртгүүлээрэй.

Хуваарь:

  • 4/21 Бүртгэл хаагдана.
  • 4/22-нд 18:30 цагт оролцогчдыг чиглүүлэх уулзалт болох бөгөөд баггүй хүмүүс оролцогчид дундаас баг бүрдүүлэн орох боломжтой.
  • 4/24-нд бүх багуудтай нэгдсэн байдлаар уулзаж, удирдамж болоод сургалт хийгдэж, эхний долоо хоногийн даалгаврыг зарлана.
  • Тэмцээн 4/24-5/24-ний хооронд үргэлжилнэ.

Зорилго:

Маркетинг болон борлуулалт хийх сонирхолтой ээжүүд болон оюутнууд уралдааны үеэр олон төрлийн бүтээгдэхүүн сурталчлах, зах зээлд таниулах, борлуулах аргад суралцаж, өөрсдийгөө шинээр нээх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Ерөнхий удирдамж:

  • Тэмцээнд оролцогчдод долоо хоногт 1-2 удаа заавар сургалт хийж, тухайн долоо хоногийн гүйцэтгэх даалгаврыг танилцуулна.
  • Тухайн долоо хоногийн даалгаврыг хамгийн сайн гүйцэтгэсэн баг урамшуулал авна.
  • Маркетингийн идэвхжүүлэлтийг сошл медиад хийж гүйцэтгэнэ.
  • Тэмцээний эхний шат 5 сарын 9-нд дуусах бөгөөд дараагийн шатанд шалгарсан багууд тэмцээнийг дуустал өрсөлдөх болно.

Шүүлт:

  • Ерөнхий шүүгчээр зохион байгуулалтын багийн гишүүд ажиллах ба олон нийтийн санал мөн нөлөөлнө.
  • Багуудыг шалгаруулахдаа даалгавар гүйцэтгэхэд гаргасан шинэ санаа, идэвхжүүлэлтийн үр дүн болон борлуулалтын дүнд суурилна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078080 утсаар аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.