2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
13°
16:00
S32
14°
17:00
S32
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танай гэр яг гэр шиг байж чаддаг уу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 19
Сурталчилгаа

Нийгэм хөгжихийн хэрээр бидний сэтгэл санаанд нөлөөлөх зүйлс улам их болжээ. Хэдхэн жилийн өмнө асуудал биш байсан гар утас, интернет, нийгмийн сүлжээ, хэдэн лайк дарсан бол гэх мэт асуудлууд өнөөдөр хүмүүсийн сэтгэл санааг бүтэн эргүүлэх чадалтай болсон байна.

Рокфеллерийн их сургуулийн хийсэн судалгаагаар сэтгэл гутрал 30 гаруй өвчний шалтгаан болдог гэжээ. Толгой өвдөх, илүүдэл жинтэй болох, хэт турах, харшил хөдлөх гэх мэтээр сэтгэл санаанаас болж биед сөрөг нөлөө илэрч эхэлдэг аж.

Ихэнх тохиолдолд сэтгэл гутралын шалтгааныг ажил, сургууль дээрх амьдрал, харилцаа зэрэгтэй холбон тайлбарладаг бол тун цөөн тохиолдолд амьдарч буй орчин, гэрийн нөхцөлтэй холбодог. Гэтэл үнэн хэрэгтээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг гэрийн орчин бидний хувьд хамгийн чухал анхаарал хандуулах ёстой зүйл юм.

Японы Мие их сургуулийн профессор Ёко Хоки, Күнио Сато нарын хийсэн судалгааны тайланд “Гэрийн орчин ямар байхаас сэтгэл гутрал нэмэгдэх, буурах эсэх нь шийдэгдэж байдаг бөгөөд ялангуяа ханын өнгө, шаллагааны материал хоёрын үзүүлэх нөлөө хамгийн их байдаг” гэжээ.

Орчин үед хүмүүс амьдралынхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг болсон гэсэн судалгаа бий. Тиймээс тэд хатуу шал болон хивс дэвссэн тохиолдолд сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлж буйг туршиж үзсэн байна.

 

Туршилтад эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй 42 хүнийг оролцуулжээ. Ингээд хатуу шаллагаатай болон хивстэй гадаргуу дээр тус бүр 10 минутын хугацаатай алхуулж, энэ явцад нь тархины цахилгаан бичлэг хийсэн аж.

Түүнчлэн туршилтын үеэр хүмүүст гэрийнх нь хувцсыг өмсүүлж, оймстой байхыг зөвшөөрсөн байна. Хэмжилтийн үр дүнд хатуу шаллагаатай орчинд алхаж эхлэх үед хүмүүсийн биеэс ирэх цахилгаан долгионы хэмжээ хивстэй гадаргуутай харьцуулахад 38,8 хувиар нэмэгдэж байжээ.

Тархины цахилгаан бичлэг нь сэтгэл санаа тавгүй байгаа эсэхийг тодорхойлоход тун тохиромжтой учраас үндсэндээ хивстэй гадаргуу дээр алхах нь хатуу шаллагаатай харьцуулахад сэтгэл санааг илүү тайвшруулж байсан аж.

ТЭГВЭЛ ХИВС ЯАЖ ГЭРИЙГ ИЛҮҮ ТУХТАЙ, ТАЙВАН БОЛГОДОГ ВЭ?

 

Гэрийг илүү тухтай болгоход хивс хамгийн хялбар сонголт юм. Гэр тэр чигт нь хивсээр дүүргэсэн ч бай, зөвхөн нэг өрөөндөө дэвссэн ч бай ялгаагүй та маш их зүйл өөрчлөгдсөн болохыг шууд анзаарна.

Учир нь хивс гэрийн орчныг илүү чимээгүй болгодог. Хатуу гадаргуу дээр алхаж буй хүний хөлийн чимээнээс эхлээд ганц халбага, сэрээ унагахад л гэрээр нэг дуу хаддаг тохиолдол бий. Харин хивстэй байхад эдгээр чимээ сарниж, зарим нь огт мэдэгдэхгүй болно.

Дулаан мэдрэмж төрүүлдэг. Яг ижилхэн температуртай хатуу шал болон хивстэй гадаргуу дээр алхахад хүнд төрөх мэдрэмж нь эсрэг тэсрэг гарчээ. Яагаад гэхээр хатуу шал болон хивсний дулаан дамжуулах зөрөөтэй холбоотой.

Хивсний хувьд дулааныг хадгалж, удаан тараадаг бол хатуу шал дулааныг хадгалахгүйгээр түргэн дамжуулдаг. Ингээд яг адил температуртай боловч хүнд мэдрэгдэх байдал нь ялгаатай байдаг аж.

Эдгээрээс гадна хивс дотоод орчны агаарын чанарыг сайжруулдаг. Тоос, хүн амьтны гуужсан арьсыг тогтоон барьж байдаг учраас амьсгалах хэмжээнд хүрч, дэгддэггүй сайн талтай. Хэрвээ сайтар цэвэрлэдэг бол дотоод орчны агаартаа санаа зовох шаардлагагүй болно.

Эцэст нь хэлэхэд гэртээ тохирсон хивсийг сонгох нь таны гэрийг илүү тухтай, нэг үгээр “Гэрийг яг гэр шиг” болгох хамгийн хялбар арга юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x