Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагч А.Болорсүхийн эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.

Тэрбээр 2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан юм.

Эргэн сануулахад, 2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагчдаас гурав нь амиа алдаж, хоёр нь түлэгдэн ГССҮТ-д хүргэгдсэн юм. Гэсэн ч түлэгдсэн хоёр аврагчийн нэг шархаа даалгүй нас барж, үлдсэн нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай явдал болсон билээ.