Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний тэрбумтан зүүдэндээ бурхантай уулзсаны дараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том электроникийн үйлдвэрлэгч Foxconn компанийн тэргүүн Тэрри Гоу 2020 онд болох Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Ойролцоогоор $7.6 тэрбумын хөрөнгөтэй Гоу сөрөг хүчин Куоминтаны намаас өрсөлдөхөөр сунгаанд нэрээ дэвшүүлсэн байна.

Тэрээр зүүдэндээ Мацу дарь эхтэй уулзсаныхаа дараа “Тайвань улсын төлөө ихийг хийх” урам зориг авсан тухай сэтгүүлчдэд ярьжээ. Мацу нь Хятадын Даогийн шашны бурхан бөгөөд далайчид, загасчдыг хамгаалагч гэгддэг.

Гоy нь Бээжинтэй найрсаг харилцах бодлого баримталдаг Куоминтаны намын гол ивээн тэтгэгчдийн нэг юм. 2016 онд тэр намдаа $1.5 саяыг хүүгүй зээлж, санхүүгийн хүндрэлээс нь гаргаж байжээ.

Ингэснээр Тэрри Гоy нь одоогийн ерөнхийлөгч, Тайванийг эх газрын Хятадаас салган тусгаарлах үзэлтэй Цай Ин Вэний гол өрсөлдөгч болох замаа засаж байна.

Гоyгийн үүсгэн байгуулсан Foxconn компани бол АНУ-ын Apple компанийн захиалгаар бараа бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг гол түнш юм.

 

Эх сурвалж: South China Morning Post